“We are SANTA” challenge эхэллээ.

12341393_1529412934044607_598399072894377235_n        Хүүхэд багачууд төдийгүй хүн бүрийн хүсэн хүлээж баяр хөөртэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын нэг бол яахын аргагүй шинэ жилийн баяр байдаг .Энэхүү баяраар манай байгууллагын зүгээс ““ WE ARE SANTA “ CHALLENGE-ийг санаачилан дүүргийн хэмжээний аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулах гэж байна.
Сhallenge-ийн гол зорилго нь дүүргийн хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд та хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу, бүтэн өнчин зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж шинэ жилийн бэлэг өгөх аянд сайн дураараа нэгдэж ирээдүйн бяцхан эзэддээ шинэ оны баяр хөөр, урам зоригийг бэлэглэх юм.
Бидний зохион байгуулж буй “We are santa” Challenge -ийн дүрэм маш энгийн. Оролцогч байгууллага дээрх хүүхдүүдэд бэлэг гардуулж өгөх бөгөөд challenge-д нэгдэж буйгаа илэрхийлсэн зураг болон бичлэг хийж хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байрлуулна. Дараа нь яг адил үйлдлэл хийхийг найз нөхөд, танилууд, болон бусад байгууллагуудыг нэгдэхийг уриална. Дуудлагыг авсан байгууллага болон хүмүүс 72 цагийн дотор нэгдэж дараагийн байгууллагыг дуудах зарчимаар явагдах юм.
ТАНЫ БОЛОН ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС:
1. “We are Santa challenge”- нь хүүхэд бүрийн баяр хөөрийн төлөө нэг хүсэлтэйгээр зохион байгуулагдаж байгаа аян учраас та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү аянд байгууллага, хамт олноороо идэвхи санаачилга гарган оролцохыг хүсч байна.
2. Хэрэв танай байгууллага “We are Santa” challenge- д нэгдэхээр шийдсэн бол хичнээн хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх боломжтойгоо тодорхойлосноор манай байгууллага тухайн хүүхдүүдийн товч мэдээллийг та бүхэнд гаргаж өгөх юм.
3. Challenge- д нэгдэж буй байгууллага аж ахуй нэгж, иргэд та бүхний хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлгэнд:
• Шинэ жилийн хүүхдэд зориулсан тусгай бэлэг
• Өөрсдийн байгууллагын бараа бүтээгдэхүүн байж болно.
4. Байгууллага, хамт олноороо цуглуулсан бэлгээ бидний санал болгож буй зорилтот бүлгийн хүүхдүүдийн гэрт нь очих болон өөрсдийн байгууллага дээрээ хүлээн авч гардуулж өгөх боломжтой.
5. Байгууллага аж ахуй нэгжүүд “We are Santa challenge”-д дуудагдсан хугацаагаа баримтлах
6. “We are Santa challenge”-д нэгдэж буйгаа илэрхийлсэн зураг болон видео бичлэгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн болон өөрийн фэйсбүүк хуудсанд байрлуулж олон нийтийг уриалах
7. Хамгийн чухал нь та бүхэн challenge-д нэгдсэн бол уриа үг болох “We are Santa”-г хамт олноороо хэлж дараагийн байгууллагуудаа оролцохыг уриалж байгаагаа видео бичлэгэндээ тусгах

Хүүхдийн баяр баясгалан, аз жаргал,инээд хөөрийн төлөө хамтдаа нэгдэцгээе.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Холбоо барих утас : 70212288,99257004,99988847
Фэйсбүүк хаяг : Багануур Хүүхэд гэр бүл
Вэбсайт : bnd.ub.gov.mn

 

12308008_1529023744083526_1792286496195369186_o 12316271_1529700800682487_638229496213795730_n

12321161_1529700647349169_4488021329697362475_n