2016 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 10,1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ

12032255_470760063096989_7660811474725713579_nНИТХ-ын ээлжит 32 дугаар хурал энэ сарын 1-нд болж Нийслэлийн 2016 оны төсвийг батлаад байгаа билээ. 2016 оны Нийслэлийн төсөвт Багануур дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын 4 томоохон ажлын санхүүжилт батлагдаад байна. 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээхэд 1,7 тэрбум, 2, 4,5 дугаар хороонд баригдаж байгаа 6,44 километр замын ажлын гүйцэтгэлд 6,5 тэрбум, Хуцаа, Сургалтын задгай, Жаргалант хэсгийг дэд бүтцэд холбох боломж бүрдүүлэх ус дулаан дахин дамжуулах ЦТП-8 барихад зориулж 1,8 тэрбум, замын санд 170 сая төгрөгийг тус тус тусгажээ. Нийслэлийн төсөвт дээрх хөрөнгө оруулалтын ажлууд тусгагдаад байгаа бол концессын зүйлийн жагсаалт эцэслэн батлагдаагүй байна. Дүүргийн төр захиргааны байгууллагаас концессын зүйлийн жагсаалтад оруулах ажлуудын төслийг Нийслэлд хүргүүлсэн бөгөөд үүнд олон жил яригдсан Олон улсын хүүхдийн “Эв эе” зуслангийн төсөв ч багтаад байгаа аж.