Шилдэг мөсөн урлал шалгаруулна

1419852210_14Шинэ жилийн баярыг тохиолдуулан дүүргийн төв Д.Нацагдоржийн талбайд цас, мөсөн хотхон байгууулна. Ингэхдээ мөсөн урлал болон түүгээр уран бүтээл туурвигч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын бүтээлч хандлага шинэ, шинэлэг санааг дэмжин хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор уралдаан зарлалаа. Оролцогчдыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас Засаг даргын Тамгын газрын 211 тоот өрөөнд бүртгэж эхлэнэ. Тэмцээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага өөрийн хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгсэлтэй оролцох бөгөөд гишүүдийн тоог хязгаарлахгүй. Зохион байгуулах хэсэг нь бүтээлийн загвар, хэмжээг харгалзан талбайн хуваарьлалтыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагаас хийж эхлэнэ. Уралдаан оролцох бүтээл нь 6м2 буюу түүнээс том талбай бүхий суурь, 1.2м буюу түүнээс дээш өндөртэй мөсөөр хийсэн байна. Санамсаргүй байдлаар бусдийг гэмтээх хурц үзүүртэй хийц оруулахыг хориглох бөгөөд бүтээлийг хийх технологийг чөлөөтэй сонгоно. Зохиомж нь үлгэрчилсэн болон чөлөөт сэдэвтэй байж болох ба бага болон өсвөр насны хүүхдийн сонирхолыг татахуйц хийц загвар, зөв агуулгатай байна. Энэхүү уралдаанд идэвхтэй оролцож шалгарсан байгууллагыг Засаг даргын нөөц сангаас шагнана.