Багануур дүүрэг анхны нийгмийн эрүүл мэндийн төвтэй дүүрэг боллоо

 

12351539_1260482010645456_1832456047_oУлс орон дүүрэг хотын хөгжлийг хүн амын эрүүл мэндээс салгаж ойлгож болохгүй. Энэ ч утгаараа эрүүл чийрэг иргэдтэй байхын тулд эрүүл мэндийн салбарт баримлах бодлогод шинэчлэл хийж өвдсөн хойно нь эдгээх гэж эмчлэх биш урьдчилан сэргийлэхэд анхаарч нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж дүүргин Засаг дарга мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгасан байдаг. Зорилтын хүрээнд эмнэлгийн аптекийн зориулалттай ашиглаж байсан байранд орон нутгийн хөгжлийн сангийн 49,5 сая төгрөгийн засвар хийж тохижуулан нийгмийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулахад бэлэн болж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирлагууд, ИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд Засаг дарга нөөц сангаасаа төвийн чийрэгжүүлэлтийн танхим тохижуулах 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. ЭМТ-ийн харьяа нийгмийн эрүүл мэндийн төв нь иргэдийн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох гол зорилготой юм. Урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарахгүйгээр өвчлөлийг бууруулж чадахгүй гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Тэгвэл Багануур дүүрэг эмнэлэг төвтэй” тогтолцооноос “Эрүүл хүн” төвтэй тогтолцоонд шилжих байна.12351407_1260485387311785_1747740181_o Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг иргэдтэй -Багануур хот” зорилтын хүрээнд энэ онд ЭМТ-ийн гемодиализийн тасаг, эмгэг нярайн тасаг, эмнэлгийн угтах үйлчилгээнүүд шинээр нээгдэж энэ салбарт ахиц дэвшил гараад байгаа бол өнөөдөр иргэдээ өчлөхөөс нь урьдчилан сэргийлэх “Нийгмийн эрүүл мэндийн төв” үүд хаалгаа нээлээ.

Leave a Reply