Зорилтот бүлгийн иргэдэд хоёр сая төгрөгийн нүүрс олголоо

12314206_481197928719869_95100453681721409_oЖил бүрийн арван хоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын тэмцээн уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ ХБИ-ний нийгмийн хамгааллын хуулийн шаарлага хангаагүй халамжийн гадна үлддэг иргэддээ бодит дэмжлэг үзүүлж нүүрс олголоо. Шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг Засаг даргын нөөц сан болон  нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс санхүүжүүлжээ. Иргэдэд олгох нүүрсийг гэрт нь хүргэж өгөх юм. Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн бөгөөд энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхэд хүндрэлтэй байсан цахилгаан шатыг шийдвэрлэсэн. Мөн дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх таатай орчин зориулалтын замыг бий болгох үүргийг Засаг дарга өгч байгууллагууд ч энэ тал дээр анхааран ажиллаж ахиц гарч байна.12291864_481197922053203_5678648088840933747_o 12291973_481197932053202_3429387359188126184_o 12322621_481198008719861_3783841173779039786_o