Засаг дарга СӨХ-д дулаан алдалтыг бууруулах үүрэг даалгавар өглөө

12316339_481157438723918_8446469625689262124_nЭрс хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллах үүрэгтэй СӨХ-дын ажил ямар байгаа болон тэдний  өмнө тулгамдаж байгаа асуудалтай танилцхаар Засаг дарга Б.Бямбадорж СӨХ-ын дарга нартай уулзлаа. 2015 оны 11 дүгээр сард дулааны станц ТӨХК-д 112 дуудлага ирсэний 97 нь парны халаалт муу байна гэсэн дуудлагын дагуу үзэхэд халаалт хэвийн харин дулаан алдалт их байсан байна. Тиймээс нийтийн орон сууцны орцны хаалга цонхны дулаан алдалт ямар байгаа болон хог тээвэрлэлт, цас цэвэрлэгээний ажлуудын явцтай танилцлаа. СӨХ-ын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орцны хаалга, цонхыг дулаалсан хэдий ч оршин суугчид орцныхоо гэрэл, цонхыг хагалж орцны хаалга эвдэж ажилд хүндрэл учруулж байна гэдгийг СӨХ-ын дарга нар хэлж байлаа. СӨХ нь иргэдийн үүрэг, оролцоотойгоор нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч буй оршин суугчдын тав тухтай байдлыг хангах үүрэгтэй ажилладаг. Харин оршин суугчид үүргээ ухамсарлан бусдынхаа ажлыг хүндэтгэх хэрэгтэй юм. Мөн иргэд хогны машин явсаны дараа хогоо хаяж хог үүсэх нөхцөл бүрдүүлээд байгаа учраас хогны машины зогсолтын цагийг уртасгах саналыг энэ үеэр гаргаж байлаа. Өвлийн энэ цагт халтиргаа гулгаанаас үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж цас орсоны дараа шууд цэвэрлэж байх, СӨХ оршин суугчиддаа дулаан алдатын талаар мэдээлэл сайн өгч цонх хаалганы дулаалгыг нь үзэж орцны дулаан алдалтыг бууруулах үүрэг даалгаварыг СӨХ-ын дарга нарт өглөө.

Leave a Reply