Багш нэг бүр зөөврийн компьютертэй боллоо

11011553_1074523479266621_3558015533952396592_nМонгол улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөр, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтын хүрээнд өнөөдөр дүүргийн 226 багш 107 сурагчдад зөөврийн компьютерийг дүүргийн удирдлагууд гардуулан өглөө. Ингэснээрээ дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нэг бүр зөөврийн компьютертэй болж сургалтын орчин сайжрахын дээр сургуулиудыг бүрэн цахимжуулах нөхцөл бүрдлээ. Улсын хэмжээнд 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчин сайжуурах чиглэлээр 11340 зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгосон байна.

Багш бүрт зөөврийн компьютертэй болсоноороо боловсролын удирлагын систем,боловсролын дата төвийг бий болгож орон нутаг болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелаар нэгдсэн сүлжээнд холбогдох, цахим сургууль болох боломжтой боллоо.