Улсын чанартай авто замд цас цэвэрлэгээний ажил хийгдлээ

Bn azzaА0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн ПК-35-аас ПК-177 км хүртэлх 142 км улсын чанартай авто замын засвар арчлалтыг хариуцан ажилладаг “Багануур АЗЗА” ТӨХК-ий Шуурхай ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд байрлаж ачигч-1, автогрейдр-1, өөрөө буулгагч камаз-1, үйлчилгээний машин-1, засварын машин-1, замчин-7, мастер-1 нийт 13 хүн бэлэн байдалд ажиллаж байна. Тус компани нь 2015.11.19-оос 2015.11.30-ны хооронд хариуцсан авто замын мөсжсөн зорчих хэсэг, хөвөөн дээр тогтсон нягтарсан цасыг цэвэрлэж зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.