“Хөдөлмөр эрхлэлт түншлэл 2015” зөвлөгөөн боллоо.

“Хөдөлмөр эрхлэлт түншлэл 2015” ажил олгогчдын зөвлөгөөнийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн хэлтэс, ЗДТГазар, Нийгмийн даатгалын хэлтэс, Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгууллаа. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед ажлын байраа тогтвортой хадгалах, Төрөөс хувийн хэвшилд баримталж байгаа бодлогыг танилцуулах зорилготой. Зөвлөгөөнд Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй хувийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Зөвлөгөөнөөр

  •  Багануур дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал,
  • ХАБЭА-н нэмэлт өөрчлөлтүүд,
  •  Улсын хэмжээний Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ,
  •  Эдийн засгийн хүндрэлийн үед ажлын байр нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого
  •  Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт
  •  Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа.

Мөн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлдэг Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд хамрагдаж урамшуулал авсан 7 ажил олгогч байгууллагад “Батламж”, аж ахуйн нэгж байгууллагуудын тэргүүний ажилчдад шагнал гардууллаа. Цаашид Ажил олгогчидтой хамтран ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэхээр боллоо

_MG_8449 _MG_8430 _MG_8401 _MG_8395 _MG_8347 _MG_8421