Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн агуулга арга зүйд үндэслэн хүүхэд өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй хүчирхийлэлгүй орчин болгох, тэдэнд гэр бүлийн соёл, үнэ цэнэ, ёс заншил уламжлалаараа бахархах үзэл төлөвшүүлж,  эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэн, хүүхэд бүрт хөгжих оролцох боломж олгоход чиглэгдсэн зорилготой “Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан 2014 оноос эхлэн 2 үе шаттайгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Багануур дүүргийн ЗДТГ,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс уг хөтөлбөрийг мөн  2 дах жилдээ хэрэгжүүлэн   дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлтэй 4 байгууллагын 20 гэр бүлийг сонгон оролцуулахаар болж 2015 оны 11 сарын 20 ноос 12 сарын 20-ны хооронд 1 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн нээлтийн ажиллагаагааг амжилттай зохион байгууллаа.

10984031_915550721898832_7503269727650594759_n

 

Нээлтийн үйл ажиллагаа 2015.11.20-ны өдөр  эхэлсэн бөгөөд  Дүүргийн ЗДТГ-н НХХ-н дарга О.Батмөнх, Багануур ХК-ны Үйлдвэр технологийн хэлтсийн дарга,залуучуудын зөвлөлийн дарга  Э.Ганбат нар урилгаар оролцон хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцан  хөтөлбөрт хамрагдаж буй гэр бүлүүдэд амжилт хүссэн юм. Миний гэр бүл хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг  ХГБХТ, ДЗОУБ-н БН ОНХХ-н хамт олон хамтран зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрт Багануур ХК, Эрүүл мэндийн төв, 125-р сургууль, Онцгой байдлын албаны ажилчдын 20 гэр бүлүүд хамрагдсан.

 

Хөтөлбөрт хамрагдсан  гэр бүлүүд

  • Миний гэр бүлийн эдийн засаг
  • Миний гэр бүлийн орчин:
  • Миний гэр бүлийн бүтээл, туурвил:
  • Миний гэр бүлийн эрүүл мэнд:
  • Миний гэр бүлийн түүх, бахархал сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн даалгавруудыг гэр бүлдээ  хүүхдүүдийнхээ хамтаар гүйцэтгэж оролцох юм.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд

  • Гэр бүл хүүхдийн хөгжих, оролцох анхдагч орчин болж эцэг эхийн үүрэг роль нэмэгдэж, хандлага өөрчлөгдсөн байна.
  • Гэр бүл, нийгэмдээ б
    ие дааж амьдрах чадвартай “ Зөв иргэн” болж төлөвшихөд эерэг нөлөө үзүүлнэ.
  • Эцэг эх, хүүхдийн гэр бүлийн боловсрол дээшилнэ.
  • Гэр бүлд хүүхдийн эрх, оролцоо нэмэгдэж, эцэг эх, хүүхдийн бие биенээ ойлгож хүндэлсэн харилцаа бий болно.

11954604_915550698565501_8836793032718796188_n

11990635_915550541898850_2611951399858399197_n

12241456_915550935232144_9091396511389947692_n

12241701_915550411898863_2382317927364881145_n

12247064_915550538565517_4382613745773867753_n

12250167_915550401898864_1045516820542455205_n

12278833_915550895232148_5530321350612086122_n

12295255_915550391898865_5428698825222639996_n

12295486_915550728565498_1523656550158124592_n

 

 

 

Leave a Reply