“Багануур хотын залуусын оюуныг ном чимнэ” уриатай аян өрнөж байна

12244808_922253174516919_7580654724876025084_oБагануур хотын залуусын оюун ухааныг чимнэ уриатай ном хандивлах аян өрнөж байна.  Аяныг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болд-Эрдэнэ санаачлан, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж дэмжин өрнүүлж байна. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, яруу найраг, түүх, өгүүллэг гээд номын сэдэв, агуулгыг хязгаарлахгүй бөгөөд та бүхэн ЗДТГ-ын 228 тоот өрөөнд номоо аваачиж өгөх эсвэл 9976-0435, 9972-2861 дугаарын утсаар холбоо барин номоо хандивлах боломжтой юм байна. Энэхүү аянд идэвхтэй оролцож хамгийн олон номын хандив өргөсөн ААНБ болон хувь хүнийг шалгаруулан дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж юм байна.

Leave a Reply