Багануур дүүрэгт газар эзэмшүүлэх нээлттэй дуудлага худалдаа дахин зохион байгуулагдана

Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 11 байршлын газарт Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 2015 оны 12 сарын 11-ны өдрийн Баасан гаригийн 13:30 цагт Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 202 тоот хурлын танхимд зохион байгуулна.

Бүртгэл: 2015 оны 12 сарын 11-ны өдрийн 13:00 цаг хүртэл ажлын цагаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бүртгэнэ.
Бүртгүүлэхээр ирэхэдээ:
1. Тухайн газрын дэнчингийн 10%-ийн төгрөгийг төлсөн баримт
2. Өргөдөл /маягт бөглөнө/
3. Иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, биеэр ирж бүртгүүлнэ

Уг дуудлага худалдааны зохион байгуулалт, оролцогчдын бүртгэл, тухайн газруудын байршлын талаарх болон бусад мэдээллийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас доорх хэлбэрээр авна уу.

Утас: 70212255, 70212450
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn, www.umch.ub.gov.mn
Facebook: Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны алба

477 477-1 477-2

Leave a Reply