“Багануур цахилгаан станц”-ын ажил энэ оны 12 дугаар сард эхлэнэ

IMG_1371Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой найдвартай ажиллагаа болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах мөн импортын цахилгаан эрчим хүчийг хаах том чадлын цахилгаан станц барихаар төлөвлөсөн “Багануурын цахилгаан станц” барих ажил энэ онд цааснаас амьдрал дээр бууж байна. Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 1 тэр бум орчим ам.долларын өртөг бүхий “Багануурын цахилгаан станц”-ыг концессын гэрээгээр “Багануур Пауэр” ХХК барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлэх юм.  Тэгвэл энэ сарын 25-ны өдөр тус төслийн хэрэгжүүлэгч талын төлөөллүүд дүүргийн Засаг даргатай уулзлаа. Уулзалтын үеэр төслийн ажлыг 12 дугаар сарын 13-аас эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байгаа талаараа гүйцэтгэгч талаас мэдээллэсэн бол дүүргийн Засаг дарга үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, гүйцэтгэхэд дүүргийн талаас бүхий л нөөц бололцоогоо дайчлан хамтран ажиллахаа илэрхийллээ. Дүүргийн 127 га газарт цахилгаан станц, ажилчдын орон сууц, цэцэрлэг сургуулийг цогцоор нь шийдэх юм байна. Энэхүү станц ашиглалтад орсноор эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэж ажлын байр нэмэгдэнэ.

Leave a Reply