ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2013.06.29                      Дугаар: БНД.НТШ-2013.19/А,Б/                 Улаанбаатар хот. Багануур дүүрэг

 Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүрэгт хүүхдийн жишиг тоглоомын талбай байгуулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.НТШ-2013.19 /А,Б/

Нийслэлийн Багануур дүүргийн 1-р хорооны 131-р цэцэрлэгийн хажууд 0.07 га талбайд, 4-р хорооны хуучин тоглоомын талбайн дэргэд хүүхдийн жишиг тоглоомын талбай байгуулах ажлуудыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер нь нэр дугаар бүхий 2 багц ажлаас бүрдэнэ.

Багц 1 БНД. НТШ-2013.19/А Багануур дүүргийн 1-р хороо “ХУЦАА”-гийн гудамжинд жишиг тоглоомын талбай байгуулах

Багц 2 БНД. НТШ-2013.19/Б Багануур дүүргийн 4-р хороо “БАЙДЛАГ”-гийн гудамжинд жишиг тоглоомын талбай байгуулах

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100 000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2010-2012 он. Борлуулалтын дундаж орлогын 3 жилийн дундаж нь:  150.0 сая төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 50-70%-тай тэнцэх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн [3] жил 2010, 2011, 2012 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010-2012 онд 1 удаа 90.0 сая төгрөгнөөс багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

 БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил.

  БУ 2.1.2 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

Тендерийн хамт 3 600 000 /гурван сая зургаан зуу/-н төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг 2013 оны 10 сарын 14 хүртэл хугацаатай  ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 12.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн, 12цаг 30минутанд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо Д.Нацагдоржийн гудамж, ЗДТГ-ын 202 тоотод нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж Багануур дүүргийн төрийн сан банк 200255009 тоот дансанд мөнгөө төлнө үү.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо Д.Нацагдоржийн гудамж, ЗДТГ-ын байр Худалдан авах ажиллагааны алба, 102 тоот, Дотоод аудитор Н.Батболд, Утас: 70212102, 96609768
Rather get my homework done than in the factories that provided prosperous pay for someone to write my paper payrolls.

Comments are closed.