Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай сургалтыг зохион байгууллаа

12244406_477614322411563_6193647610273639428_oҮзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь нийгэм дэх өөрийн алдаатай сэтгэлгээг засаж өөрчлөх боломжийг хувь хүнд олгодог жам ёсны эрхүүдийн нэг билээ. Өөрөөр хэлбэл тус эрх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох төрийн байгууллагаас болон бусад эх үүсвэрээс мэдээлэл авах эрхтэй шууд холбогдох бөгөөд энэ нь иргэний үнэнийг мэдэх эрхийг хангаж байдаг. Иймд Хууль зүйн яамнаас “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэрх”-ийн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Дүүргийн ЗДТГ, дүүргийн эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, Хүний эрхийн төрийн бус байгууллагын төвийн тэргүүн Д.Цэнд-Аюуштай хамтран Монгол Улсын иргэнийй Үндсэн хуулиар хамгаалагдсан “ Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх”-ийн талаарх сургалтыг  2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  дүүрэгт зохион байгууллаа. Сургалтыг ЗДТГ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу  дүүргийн Цагдаагийн хэлтсийн байранд өглөө 9 цагт, мөн өдрийн 14.00 цагт ЗДТГ-ын  219 тоот хурлын танхимд   дүүргийн 5-н хорооны иргэд, дүүргийн татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, өмч, газрын харилцааны алба, ХААА, дотоод аудитын алба, статистикийн хэлтэс, бүртгэлийн хэлтэс, боловсролын хэлтэс, ЕБС-н 3-н сургууль, хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилтан албан хаагч нарт хүний эрхийн чиглэлээр мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж сургалтанд давхардсан

 

тоогоор 214 ажилтан албан хаагч, иргэд хамрагдаж хүний үндсэн эрх болох үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхйин талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.

Leave a Reply