Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Хүнсний үйлдвэрлэлийн технологийн горимын мөрдөлтөнд дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, бүртгэл хөтөлгөөг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн заавар, бүтээгдэхүүний аюулгүй байдал ба зохистой дадал” сэдэвт  салбарын сургалтыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа.

Сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  10.00 цагт Мэргэжлийн хяналтын хэлтсийн байранд зохион байгуулсан бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн 10 объектын 20 хүнийг хамрууллаа.

Хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр сургалт явууллаа. Үүнд:

1. “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал”, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”, хүнсний үйлдвэрт мөрдөх бүртгэл хөтөлгөө” сэдвээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү,

2. “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн жор, заавар боловсруулах арга зүй, тэдгээрийг ашиглах тухай”, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний савлалт, мэдээллийг дагалдах хуудас, шошгололт” сэдвээр Лабораторийн дээж хүлээн авагч Ц.Пүрэвсүрэн нар тус тус сургалт явууллаа.

Сургалтаар дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, технологийн жор, зааврыг мөрдөх, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах, бүртгэл хөтөлгөө хийх талаар зохих мэдлэг, мэдээллийг өглөө.  Мөн хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцсон бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх  үр дүнтэй сургалт боллоо.

11