Сургалт зохион байгууллаа

БЗӨБЦТСБагануур дүүргийн татварын хэлтэс нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хуулийг сурталчлах ажлыг ажлын хэсэг зохион байгуулан явуулж байна.
2015 оны 11 сарын 16-ны 09.00 цагт БЗӨБЦТС ТӨХК болон салбарын ажилтан,албан хаагчдад Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон хэрэгжүүлэх аргачлалаар ХШТ-ийн дарга ТУАБ М.Дондогдулам,Нийслэл хотын албан татварын хууль,Галт зэвсгийн тухай хууль,Хувь хүний орлогын албан татварын хууль,НӨАТ-ийн урамшуулалын систем зэрэг хуулиудын өөрчлөлтөөр ТТҮТ-ийн дарга ТУАБ Т.Ариунтунгалаг нар сургалтыг зохион байгуулж,сургалтанд хамрагдсан татвар төлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өгч гарын авлага,брошураар ханган ажиллаа.Сургалтанд 82 татвар төлөгч хамрагдлаа.