Аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргааг арилгах үүрэгтэй.

Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт цас их орж хальтиргаа үүссэнтэй холбогдуулан дараахь зөвлөгөөг өгч байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. Уг үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй болохыг сануулж байна. Иймд өөрсдийн эзэмшил талбайгаа цэвэрлэн иргэдийг болон өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна.

tsas