Сургалт зохион байгууллаа

 Эрүүл мэндийн нэгдэл
“Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн татварын хэлтэст 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.Ажлын хэсэг сургалт сурталчилгааны ажлыг иргэд,аж ахуйн нэгжүүдийн дунд хийж байна.
2015 оны 11 дүгээр сарын 10-ны 14.00 цагт дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн ухааны ахлах ажилтануудад “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг хэрэгжүүлэх аргачлал,”Нийслэл хотын албан татварын тухай” ,”Галт зэвсгийн тухай”,” НӨАТ-ийн урамшуулалын систем”-ийн талаар сургалт зохион байгууллаа.Сургалтыг ТТҮТ-ийн дарга ТУАБ Т.Ариунтунгалаг,ТУБ Т.Баярчимэг,Ө.Гэрэлмаа  нар  явууллаа.Сургалтанд 22 татвар төлөгч хамрагдлаа.