Сургалт зохион байгууллаа

“Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Багануур дүүргийн татварын хэлтэст 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.Ажлын хэсэг сургалт сурталчилгааны ажлыг иргэд,аж ахуйн нэгжүүдийн дунд хийж байна.
2015 оны 11 дүгээр сарын 11-ны 08.00 цагт дүүргийн  Дулааны станц ТӨҮГ-ийн ажилчдад “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг хэрэгжүүлэх аргачлалын талаар ТХШ-ийн дарга ТУАБ М.Дондогдулам,”Нийслэл хотын албан татвар”,”Галт зэвсгийн тухай”,”НӨАТ-ийн урамшууллын систем”-ийн талаар ТТҮТ-ийн дарга ТУАБ Т.Ариунтунгалаг нар сургалтыг явууллаа.Сургалтанд 80 татвар төлөгч хамрагдлаа.