Цахим газар олголтын гэрчилгээг хорооны Улсын бүртгэгчээр дамжуулан олгож эхэллээ.

       Тус дүүрэгт цахим газар олголт хийгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоо эрчимтэй нэмэгдэж, ажлын ачаалал ихэссэнтэй холбогдуулан ажлын ачааллыг бууруулах, дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үзүүлэх зорилгоор хороодын улсын бүртгэгч нараар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох ажлыг эхлүүллээ.

          Иймд багануур дүүргийн иргэн та өөрийн оршин суудаг харъяа хорооны Улсын бүртгэгчээс газрын гэрчилгээгээ авна уу.