ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВД “БОЙЖИГЧ” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.


ЖДҮДТөвд бойжигчоор орох хүсэлтэй үйлдвэр эрхлэгчдийн материалыг авч эхэллээ. ЖДҮДТөв нь ажлын байргүй, түрээсний дарамтнаас болж үйлдвэрлэлээ явуулахад хүндрэлтэй байдаг, мөн үйлдвэрлэлээ илүү хөгжүүлж өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаа үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй ажлын байраар хангана.
Манай төвийн гол зорилго нь шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр хийгдэж байгаа ажил болоод, төслийн таатай орчинг бүрдүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
Тус төвд бойжигчоор орох хүсэлтэй үйлдвэр эрхлэгчдийг сонгон шалгаруулалтанд урьж байна. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 12 сарын 10-ны 17 цаг хүртэл.
Бүрдүүлэх материал:
– Өргөдөл
– Өөрийн болон бүтээгдэхүүний танилцуулга
– Цахим үнэмлэхний хуулбар
– Хорооны тодорхойлолт
– 3н сарын ажлын төлөвлөгөө
– Бүтээгдэхүүний фото зураг
– ЖДҮЭрхлэгчийн гэрчилгээ
– Сургалтанд хамрагдсан батламж
– Цээж зураг 3*4 2ширхэг
– Бусад
Холбогдох утас: 7021-2620, 8989-0772, 9595-7077