Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлье.

Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах иргэн Н.Л….ийн гахайн өрхийн аж ахуйд гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1.Тодорхойлолт:

            Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд  толгой дараалан үхэх эрсдэлтэй. .
2. Үүсгэгч:

Flaviviridae язгуурын Pestivirus-ын төрөл, РНХ агуулсан дугуй хэлбэртэй, 35–40 нм хэмжээтэй вирусээр үүсгэгддэг.
3.Өвчин үүсгэгчийн тэсвэрт чанар:

 Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй.

Гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2–40С–д 4–6 сар,  хөлдөөсөн маханд 2–4 сар, давсалсан маханд 1 жил, арьсанд 1–2 сар, хатаасан гэдсэнд 3–6 сар, гахайн байранд 1 жил хадгалагдана.

560С–д 60 мин, буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн хүүр болон бууцанд 3–5 хоногийн дараа хөрсөнд 1–2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодисуудад мэдрэмтгий.
4. Халдвар дамжих замууд:

Зэрлэг болон тэжээвэр бүх насны  гахай  тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьс, хавьталын замаар нас харгалзахгүй халдварлана.

            Өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн ялгадас, сүү, үрийн шингэнээр бохирлогдсон зогсоол, хашаа саравч, хэвтэр бууц, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүмүүсийн хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана.

Өвчилж эдгэрсэн гахай 3–10 сар тээгч болно. Шаардлагаар нядласан гахайн мах, гулууз, дотор эрхтнүүд халдвар тархах нөхцөл болно. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаас халдвар тархах бүрдэж болно. Шавж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна.

Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг  хамарч үхлийн хувь өндөр байна.
5. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг:

Өвчний нууц үе 3––20 хүртэл  хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.
6. Онош:

Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.

7. Эмчилгээ: Эмчилгээ хийдэггүй, шууд нядлаж устгана.

8.Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

– Хорио цээрийн дэглэм тогтооно.

            -Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

-Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

– Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхууруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

– Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

 -Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авна.

 gahai