Буяны цогц үйлчилгээний байр ашиглалтад орлоо

img_8463Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/395 тоот захирамжийн дагуу оршуулгын газрыг цэгцлэх үүднээс газар олголтыг зохих журамд нийцүүлэн  “Авто жим” ОНӨААТҮГхариуцан ажиллаж байна. Тэгвэл “Авто жим” ОНӨААТҮГ нь энэ сарын 12-ны билигт сайн өдөр Багануур буяны цогц үйлчилгээний байрыг ашиглалтад орууллаа. Тус газрын үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь нас барагсдыг нутаглуулах газрыг олгодог байсан бол энэ онд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан энэхүү байрыг барьж буяны цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.  Энэхүү үйлчилгээнд төрөл бүрийн хийц загвар чимэглэлтэй лакан буюу энгийн модон хайрцаг, үйлчлүүлэгчдийн сонгосон хөшөөн дээр дурсгалын үг, үсэг сийлэн захиалгын дагуу хурдан шуурхай бэлтгэх, цацлын будаа, торго, шар тос, арц, хүж гэх мэт оршуулгын зан үйлд хэрэглэгдэх бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах үйлчилгээнүүд батгаж байгаа юм. Буяны цогц үйлчилгээний төв нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далангийн хойно байрлах дэд станцын зүүн гар талд байрлаж байна.