Багануур ХК-ий өвлийн ажлын хувцасыг амжилттай гүйцэтгэж нийлүүллээ.

Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих чиглэлээр томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар үйлдвэр эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин ажиллаж байгаа билээ. Үүний нэг болох “Багануур ХК”-ий өвөл, зуны ажлын хувцасыг 2 дахь жилдээ дүүргээсээ нийлүүлж байна.
ЖДҮДТөвийн дэргэдэх “Их үйл” оёдолчдын холбоо нь Багануур ХК-ий өвлийн 380ш ажлын хувцасыг 25 хоногийн хугацаанд гэрээний дагуу амжилттай гүйцэтгэж нийлүүллээ.