Улсын үзлэгийн нэгдсэн дүн гарлаа.

           Дүүргийн салбар комиссын 2015 оны 10 дугаар сарын 13ны  05 дугаар хуралдаанаар салбар комиссын ажлын хэсгийнхэн байгууллагуудад  улсын үзлэг явуулсан дүн мэдээг хэлэлцэж дүнгээ гаргалаа. Мөн тус хуралдаанаар улсын үзлэгт 98,13 хувиар Ж.Төмөрчулуун даргатай Нийгмийн даатгалын хэлтэс шалгарч, Боловсрол цогцолбор сургуулийн  архивын эрхлэгч Ч.Цэндсүрэн, Биеийн тамир Спортын хорооны бичиг хэргийн эрхлэгч “Тэргүүний архивч “ Д.Саранчимэг ,138 дугаар цэцэрлэгийн бичиг хэргийн эрхлэгч Энхзаяа нарыг дүүргээс шалгаруулж холбогдох материалыг Нийслэлийн салбар комисст хүргүүлэв. Улсын үзлэгт Боловсрол цогцолбор сургууль, Авто жим ОНӨААТҮГ , 138 дугаар цэцэрлэг, ЖДҮДТ, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын хэлтэс,  Хөдөлмөрийн хэлтэс,  Өмч газрын харилцааны алба, Статистикийн хэлтэс, Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудын удирдлага хамт олон  амжилттай дүн үзүүллээ. Нийслэлийн салбар комиссоор шалгагдсан  Бүртгэлийн хэлтэс 99.7 %, Эрүүл мэндийн төв 85 %, Сод хувийн сургууль 98%-иар шалгагдаж Өрхийн эрүүл мэндийн төвүүд хангалттай дүгнэгдлээ. Энэ улсын үзлэг  шаардлага хангахгүй, хугацаанд нь ажлаа шалгуулаагүй зарим байгууллагад  Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын байцаагчийн албан даалгавар өглөө. Үүнд: Алтан бэлчир мал эмнэлэг, Дүүрэн чандмань мал эмнэлэг, Ахмадын хороо, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудыг ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн.

negdsen dun

            Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын  улсын үзлэгийг шалгах Нийслэлийн салбар комисс тус дүүрэгт хувиарийн дагуу Засаг даргын Тамгын газарт ирж ажиллаа. Нийслэлийн салбар комиссын бүрэлдхүүнд Нийслэлийн Засаг даргын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Архивын газрын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Ю.Дуламрагчаа, А Ганцэцэг, ахлах мэргэжилтэн улсын байцаагч С.Оргилболд нар ирлээ. Дүүргийн Засаг даргын Тамгын Захиргаа хуулийн хэлтсийн дарга, Байгууллагын улсын үзлэгийн комиссын дарга Б.Туяа Нийслэлийн салбар комисст улсын үзлэг угтаж хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн салбар комисс ЗДТГ-ын төрийн албан хаагчдаас тестээр шалгалт авлаа.