Арван нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна

Picture1Агаарын температурын сарын дундаж нь 8-13 градус хүйтэн байх олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч  шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Бусад хугацаанд  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  Энэ сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар  арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна гэдгийг дүүргийн цаг уурын өртөөнөөс мэдээллээ.