Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 160551 м2 талбайн 42,7 тонн хогийг цэвэрлэжээ

Untitled1Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 17-нд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөсөн боловч “Нийслэлийн дагуул Багануур хотын захирагч”-ийн сонгууль болохтой холбогдуулан цэцэрлэгээг 10 дугаар сарын 23-нд зохион байгуулсан. Энэхүү цэвэрлэгээнд ААНБ-ууд, хороод болон цэвэрлэгээний иргэдийн бүлэг идэвхтэй оролцож нийт 160551 м2 талбайгаас 42,7 тонн хог хаягдлыг дүүргийн хог тээвэрлэгч байгууллага “Автожим” ОНӨААТҮГ-т ачуулсан байна. Цэвэрлэгээнд нийт 91 байгууллагын 582  албан хаагч, айл өрх иргэдээс ойролцоогоор 496 иргэд оролцож хашаа хорооыхоо ойр орчмыг цэвэрлэсэн бол тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч  нар  ААНБ-ыг цэвэрлэгээнд татан оролцуулах, гудамж хорооллын хог хаягдлыг эзэнжүүлж цэвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн Нохой, муур устгалын ажлыг 2015.10.10-11-ны өдрүүдэд 288 нохой муур, 10-р сарын 19-22 ны өдрүүдэд 107 нохой муур тус тус устган ажилласан байна