Гэр хороолол дундах авто замын хучилтын ажил эхэллээ

 

12046997_470760059763656_7118314125482209506_nДүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 километр хатуу хучилттай зам барихаар төлөвлөж ажил өрнөж байна. Тус замыг концессийн гэрээгээр “Ялгуусан” ХХК гүйцэтгэхээр энэ оны 8 дугаар сарын 21-нд гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн бол 10 дугаар сарын 24-нд Тогос уул хэсгээс эхлэн хучилтын ажлаа эхлүүллээ. 2015 оны бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын хамгийн томд тооцогдох энэхүү ажлын зураг төсвийг 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж 6,44 километр замыг 6 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр байгуулахаар “Ялгуусан” ХХК-тай гэрээ байгуулсан.  Замын нийт өргөн нь 19 метр үүнээс авто замын өргөн нь 7 метр, явган зам нь 2.4 метр, 2 талдаа тус бүр 1 метр ногоон байгууламжтай байх бөгөөд дугуйн замын өргөн нь 2 метр байх юм. 4, 5 дугаар хорооны зам тавьж буй хэсгүүдэд үер буудаг. Тиймээс ус зайлуулах шуудуутай байхаар зурагт тусгадсан энэ дагуу ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 40 хувьтай байна.