Үдийн цайгаар авч байгаа илчлэг нь Бага үд/Үдийн дараах цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээнд нийцсэн байна.

НМХГ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, НМХГ-ын дэд даргын баталсан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх тухай” 02-03/796 дугаар удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулиудын гуанзанд хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний татан авалт, хадгалалт, гэрээгээр хүнс нийлүүлэгч хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг явуулав.

Шалгагдсан газрын 8 хүнд хоолны газрын стандартыг хэрэгжүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, эрсдлийг үнэлэх, дотоодын хяналт шалгалтыг явуулах, үйлдвэрлэж буй бүх хоол, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажилтын бичигтэй байлгах, шаардлага хангасан сав баглаа боодлыг хэрэглэх, хангах, цэвэрлэгээ, үйлчилгээ  хийх, хөргөгчний хэмийг зөв тохируулж  байх, хордлого халдвараас  сэргийлэх арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нийт хоол үйлдвэрлэлийн газрын эрсдлийн үнэлгээг хяналтын хуудсаар үнэлэхэд Гүн галуутай цогцолбор сургуулийн гал тогоог түрээслэгч “Чанар мандал” ХХК –ий хоолны газар  “Бага эрсдэлтэй”, 125-р сургуулийн “Чанар мандал” ХХК –ий хоолны газар “Бага эрсдэлтэй”, үнэлэгдэж өмнөх жилийн эрсдэлийн үнэлгээтэй харьцуулахад эрсдэл 30% буурсан.

Дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэлийн барилга байгууламж нь зориулалтын дагуу төлөвлөгдсөн, ундны ус нь шаардлага хангасан, хүнсний бүтээгдэхүүн түүхий эдийг хадгалах агуулахтай, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан, хоолны батлагдсан цэс, технологийн картыг мөрдөж ажилладаг, дотоод хяналтын журам боловсруулж, хяналт тавьж ажиллах ажилтныг томилсон, хүнсний бараа бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэх ажиллагаа, түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авах тухай бүртгэл тэмдэглэл хөтөлдөг, сургуулийн захиргаа нь хүнсний үйлдвэрлэл эрхлэгчтэй гэрээ байгуулж, бүтээгдэхүүний чанарт тогтмол хяналт тавьж ажилладаг, үдийн цайнд олгож буй бүтээгдэхүүнээс дээж авч зохих журмын дагуу хадгалан бүртгэл хөтлөдөг, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд эцэг эхийн төлөөллийг оролцуулан хяналтын комисс байгуулж, хяналт тавьж ажилладаг байна.

Үдийн цайгаар авч байгаа илчлэг нь БСШУ, ЭМ-ийн Сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дүгээр тушаалаар баталсан Бага үд/Үдийн дараах цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээнд нийцсэн байна.

hool