Шилэн хяналтын системд объектоо оруулж дууслаа.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналтын объектоо шилэн хяналтын системд шивж оруулах ажлыг гүйцэтгэсний дараа эрсдлийн үнэлгээг хийж 2016 оны төлөвлөлтөө боловсруулна.

Шилэн хяналтын систем нь цаг хугацаа, хэмнэж гар ажиллагааг хялбарчлах ухаалаг систем юм. Систем нь хяналт шалгалтын болон шалгуулагч байгууллага шалгалтын тухай мэдээлэл оруулах, шалгалтын хуваарийг нэгтгэх, нэг байгууллага хэдэн удаа шалгагдсан тоо, давхардлыг хянах, хяналт шалгалтын байгууллагаас шалгуулагчдад тавьсан хууль бус шаардлага тавьсан, дарамт үзүүлсэн эсэх тухай санал, мэдээ авах, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, зөрчлүүдийн мэдээллийн санг ашиглан бодлого, төлөвлөгөө боловсруулах боломжийг бий болгох, шалгалтын үр дүнд хийсэн зөвлөгөө, сургалтын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болно.
Засгийн Газрын хэрэг эрхлэх газар-Шилэн хяналтын систем- Интерактив ХХК-ний бэлтгэсэн гарын авлага номноос авлаа.

e1 e2 e3 e4 e5 e6 e7 o1 o2 o3 o4 o5 o6 o7 o8