“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД БА 2030 ОХИДЫН МӨРӨӨДӨЛ” НЭГ САРЫН КОМПАНИТ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

2015 оны 10 сарын 19 өдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын нийгэмд сурталчлах, зорилтуудыг охидод ээлтэй , охидын эрхийг дээдлэн хэрэгжүүлэхийг уриалах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт ба Охидын мөрөөдөл” компанит ажлыг НХГБХГ, “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ, Гүн Галуутай цогцолбор сургуультай хамтран зохион байгуулж эхлээд байна. Уг үйл ажиллагааны хүрээнд “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-н ажилтнууд Багануур дүүргийн
Гүн Галуутай цогцолбор сургуулийн өсвөр насны 90 гаруй охидод Тогтвортой хөгжлийн зорилтууд, болон Зорилт 10 болох “Тэгш бус байдал” сэдвээр мэдээллийг хийсэн. Цаашид тус сургуулийн 120 охидод энэхүү мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар олгож охид сэдвийн хүрээнд өөрсдийн санал сэтгэгдлийг илэрхийлж оролцох хэлэлцүүлгийг зохион байгуулж мөрөөдлөө илэрхийлсэн зурагт хуудас бүтээх юм.

12030441_1512204259098808_5189382380896576428_o

12045350_1512204339098800_2674310448775584766_o

12187964_1512204342432133_6469479769871447494_o

12189424_1512204255765475_670679491772068373_o

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.