Жишиг хороололд захиалга авч байна

DSC05847Багануур дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далангийн эх Хадан хошууны орчимд 41,3 га газарт 590 айлын жишиг хороолол барихаар гүйцэтгэгчээр “Хараатын тээл” ХХК “Саруул цамхаг” ХХК Иргэн Н.Хэрлэнболд нар ажиллаж байна. Жишиг хорооллын эхний ээлжийн хашаанууд бэлэн болж захиалга авч  байна. Тус хорооллын хашуунууд нэгэн жигд байх бөгөөд нэг  айлын дөрвөн тал хашаа нь газрын хамт дөрвөн сая төгрөг юм. “Дөрвөн сая төгрөг бол зөвхөн хашааны үнэ өнөөдөр хашаа барихад зөвхөн материал нь хэдэн төгрөг болох билээ тиймээс энэ бол хямд үнэ” гэдгийг гүйцэтгэгч компанийхан ярьж байлаа. Мянганы зам дагуу цэвэр  агаарт байрлах энэ хорооллын цахилгааныг ирэх жилийн төсөвт суулгаж шийдвэрлэнэ тиймээс нийтийн тээвэр дэд бүтэц цэвэр агаар бүрдсэн жинхэнэ жишиг хороолол болно гэдгийг  дүүргийн Засаг дарга онцоллоо. Жишиг хороололд захиалга өгөх хүсэлтэй иргэд ЗДТГ-ын ТХҮХ-т хандан захиалга өгөх боломжтой юм.

Leave a Reply