Амины орон сууцны эхний барилгууд энэ онд ашиглалтад орно

DSC05812Намрын налгар өдрүүд дуусч өвөл цаг эхлэж бүтээн байгуулалт барилга байгууламжийн ажил зогсож байна. Тиймээс дүүргийн Засаг дарга өнгөрөгч өдрүүдэд холбогдох албаныхантай хамт дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Эхний очсон газар бол амины орон сууцны хорооллын ажил. Дүүргийн Засаг даргын 2013-2016 онуудад хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн нэг томоохон зорилт бол иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж амины орон сууцтай болгох билээ. Энэ хүрээнд 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө бусад хууль тогтоомжийг үндэслэн дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Хуцаагийн далан дагуу байршилд 28 га газарт холбоо, цэвэр ус ариутгах татуурга, цахилгаан, дулаан хангамжийн инженерийн байгууламжийн өргөтгөл хийж, шинээр дэд бүтэцжүүлэн 300 айлын амины орон сууцны хороолол барих ажил эрчимтэй өрнөж байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдод баригдах байгууламжийн 1м.кв талбайд ногдох үнийн санал, барилга байгууламжийн гаднах хашааг ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу хийц загвар, өнгөний шийдлийг гаргаж нэг ижил стандартаар байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шийдлээр бариж байгаа бөгөөд,  эдэлбэр газрын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто машины гаражтай байхаар төлөвлөсөн байна. Амины орон сууцны хороололын гүйцэтгэгчээр шалгарсан “Бандиа” ХХК, “Цахирт-Ану” ХХК, “Хүслэн дэлгэрэх” ХХК компаниудын ажил хэвийн явагдаж байна. “Хүслэн дэлгэрэх” ХХК гэхэд 2015 онд 23 барилга ашиглалтад оруулахаас 23 барилгын ул бетоныг гаргаж 21 барилын суурийг цутган 14 барилын бетонин  өрлөг өрөгдсөн байгаа юм байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.