Харьяалалгүй 1000 ахмадад 20 сая төгрөгийн хүндэтгэл үзүүллээ

12027221_469794263193569_8349976048691783731_oБагануур дүүргийн төр захиргааны байгууллага, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс жил бүрийн ахмадын баяраар харьяалалгүй ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд төсөв санхүү хүндэрсэн байгаа учраас ахмадуудад үзүүлэх хүндэтгэлийн санхүүжилт шийдэгдээгүй ахмадын баяр өнгөрсөн. Харин өнгөрсөн долоо хоногт ахмадуудад хүндэтгэл үзүүлэх төсвийг нийслэлээс шийдвэрлсэний үндсэн дээр Багануур дүүргийн төр захиргааны байгууллага, НХҮХ-ээс харьяалалгүй мянган ахмадад 20 сая төгрөгийн хүндэтгэл үзүүлж байна. Тэдгээр ахмадуудын төлөөлөл 50 ахмадад Засаг дарга Б.Бямбадорж ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Туяа НХХ-ийн дарга О.Батмөнх нар хүндэтгэл үзүүлж ахмад тус бүрт 20 мянган төгрөгийг гардуулан өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.