ЖДҮДТөвөөс “Шинэчилж шийдье-2015” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

10-р сарын 21нд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “ШИНЭЧИЛЖ ШИЙДЬЕ – 2015” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ЖДҮДТөвийн байранд амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь ЗДТГ, ЖДҮДТөвөөс иргэдийн ажил амьдралд нөлөөлөхүйц шийдвэрт иргэдийн байр суурь, санал санаачлагыг тусгаж тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэх зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн түрүүнд тулгардаг асуудлуудаар дүүргийн үйлдвэр эрхлэгчидтэй нээлттэй хэлэлцэх зорилготойгоор зохион байгуулагдсан.
Ийнхүү тус хэлэлцүүлгээр: ЖДҮ-г дэмжих сангийн зээлийн хуваарилалт, тус сангаас дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал; ЖДҮДэмжих дүүргийн дэд хөтөлбөрийн явц, хэрэгжилт; Үйлдвэрлэлийн зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулалтын талаар үйлдвэр эрхлэгчид чөлөөтэй санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлэгт дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Ю.Бямбаа, ЗДТГ-н ТХҮХ-н дарга Ж.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хэлтэсийн ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэр, Өмч газрын харилцааны албаны мэргэжилтэн А.Ганзориг, ЖДҮДТөвийн мэргэжилтнүүд байлцаж иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч санал хүсэлтийг хүлээн авлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, үйлдвэр эрхлэгчид өөрсдийн тулгамдаж буй асуудлуудын талаархи хэрэгтэй мэдээллүүдээ хангалттай авч чадлаа хэмээн сэтгэл хангалуун байлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.