Хууль сурталчлах өдөрлөг боллоо

          Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээллэн, сурталчлах зорилгоор “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион  байгуулагдаж өнгөрлөө.

           Энэхүү арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Захиргааны хэлтсийн дарга оролцсон бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд алслагдсан дүүргийн иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2 албан хаагч болон тус хэлтсийн алба хаагчид оролцов.

              Орон нутгийн телевизээр урсдаг зарыг 2 өдрийн турш явуулж, хороодын ажлын алба болон улсын бүртгэгч нараар дамжуулан иргэд, олон нийтийн мэдээ, мэдээлэл хүлээн авах 70 гаруй цэгт зар, мэдээ байршуулан ажилласан.

              Тус өдөрлөгөөр Бүртгэлийн хэлтэс нь 476 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 349 иргэний материалыг хүлээн авч бүрэн шийдвэрлэж ажилласан байна. Үүнд:

  • Архивын лавлагаа – 14
  • Гадаад паспортын хугацааны сунгалт – 24
  • Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн болон шилжилт хөдөлгөөний чиглэлээр – 69
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр – 12
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр – 117
  • ТҮЦ машинаар иргэний үнэмлэх захиалсан – 28
  • Хяналт болон баталгаажуулалт хийгдсэн – 85

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.