Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээнд оролцлоо

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээллэн, сурталчлах зорилгоор “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион  байгуулагдаж өнгөрлөө.

Орон нутгийн телевизээр урсдаг зарыг 2 өдрийн турш явуулж, хороодын ажлын алба болон улсын бүртгэгч нараар дамжуулан иргэд, олон нийтийн мэдээ, мэдээлэл хүлээн авах 70 гаруй цэгт зар, мэдээ байршуулан ажиллаа.

Хэлтсийн нэр бүхий байгууллагын туг, хаяг, хууль тогтоомж, заавар журам, бүртгэл тус бүрийн гарын авлага, нугалбарыг байршуулсан. Иргэдэд үйлчлэх 6 ажилтанг 3 ширээнд суулгаж мэдээлэл, зөвлөгөө өгөх бүхий л нөхцлийг бүрэн хангаж ажилласан.

      Уг арга хэмжээний нээлтэд НУБГ-ын Захиргааны хэлтсийн дарга оролцсон бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд алслагдсан дүүргийн иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажилд УБЕГ-ын 7 албан хаагч, НУБГ-ын 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хүн хүч нэмж, хамтарсан баг бүрдүүлэн ажиллаа.

      “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ны үеэр үйлчлүүлж буй иргэдэд улсын бүртгэл тус бүрээр үйлчилгээний дугаар олгож, хамрагдсан иргэдийн тоо бүртгэлийг баталгаажуулан ажилласан.

      Бүртгэлийн хэлтэс нь 476 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 349 иргэний материалыг хүлээн авч бүрэн шийдвэрлэж ажилласан байна.Үүнд:

  • Архивын лавлагаа 14,
  • Гадаад паспортын хугацааны сунгалт 24,
  • Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн болон шилжилт хөдөлгөөний чиглэлээр 69,
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 12,
  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 117,
  • ТҮЦ машинаар иргэний үнэмлэх захиалсан 28,
  • Хяналт болон баталгаажуулалт хийгдсэн 85

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.