“Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх” тухай

Танд Улс хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж дараахь зөвлөмжийг хүргэж байна.

Баяр наадмын үед гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх аргууд:

·         Гараа заавал угааж хоол хүнстэй харьцаж байх

·         Жимс, ногоог цэвэр усаар  угааж хэрэглэх

·         Гудамжнаас ил задгай худалдаалж буй бохир хүнсний зүйлийг шууд авч хэрэглэхгүй байх

·         Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх

·         Аль болохоор түүхий, дутуу болгосон өндөг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн майонез, шинжилгээгүй өндөг хэрэглэхгүй байх

·         Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх

·         Хоол хүнсэнд эмгэг төрүүлэгч нян өсөн үржих нөхцөл боломжийг таслан зогсоох

·         Харьцангуй цэвэр бүтээгдэхүүн байсан ч заавал халуун аргаар боловсруулж хэрэглэх

·         Хүнсний байгууллагын ажилчид эрүүл мэндийн үзлэгийг хийж,нян тээгчийг илрүүлэн эмчилж эрүүлжих

·         Хоолны үлдэгдэлийг тухай бүр цэвэрлэж хортон шавьж үржихээс сэргийлэх

·         Хүнсний зүйлийг боловсруулахад шаардагддаг багаж төхөөрөмж, сав суулганы угаалга, цэвэрлэгээ,  халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх

·         Түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон бэлэн хоолны хадгалалтын нөхцлийг зааврын дагуу байлгавал хүнсний халдвар гарах үндэсгүй.

·         Хоолыг хадгалах хугацаа:шөлтэй хоол 2.5 цаг,  үндсэн хоол 3 цаг  тус тус хадгална.

·         Ундны усны эх булаг, хүнс, хөрс, орчныг бохирдуулахгүй байх.

·         Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгах буюу хлорамины 1%-ийн уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.

·         Нэг удаагийн хэрэглээний аяга, халбага, сэрээгээр хангах

·         Үйлчилгээний газарт хогийн сав байрлуулах

Comments Closed

Comments are closed.