“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд тулгамддаг хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга зам сэдэвт сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “ Хөгжлийн бэрхшээлтэй” хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нараас бүрдсэн 30 хүнд зориулж хүүхэдтэйгээ хэрхэн эерэг харилцах, гэрийн болон сургуулийн орчинд хүүхдээ хэрхэн хөгжүүлэх, нийгэмшүүлэх арга барилд суралцах талаар туршлага солилцох, хөгжлийн бэрхшээл тус бүрийн онцлог болоод түүнд тохирсон хөгжүүлэх аргын талаар сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь 2 хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зөвлөх сэтгэл зүйч Мария Ко, Даниель Моранте нар “Онцгой анхаарал шаардлагатай хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцаа үүсгэх, дадал хэвшлийг хэрхэн сургах, тоглоомын аргаар бие бялдарыг нь хэрхэн чангаруулах талаар сургалт, хэлэлцүүлэг орсон бол дараагийн хэсгээр сэтгэл зүйчдийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг эцэг эхчүүдийг бүлэг болгон хувааж тэдний өмнө тулгамддаг бэрхшээл болон бэрхшээлээ хэрхэн даван туулах аргуудыг ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө сонсож эцэг эхчүүд нэг өдрийг үр дүнтэй өнгөрөөлөө. Мөн зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаар дүүргийн телевизэд ярилцлага өгч олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн хүүхдийн хамгаалал хариуцсан арга зүйчид, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид энэхүү сургалт хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болж өнгөрсөн талаар, эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг ярилцах, дараагийн үйл ажиллагаанд тусгах санал, санаачилга зэргийг ярилцан хэлэлцүүлэг өрнүүллээ.Хэлэлцүүлгийн үр дүнд эцэг эхчүүдийн санал санаачилга дээр тулгуурлаад дараах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага их байгаа юм.Үүнд :
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоог байгуулах
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх дугуйлан, секцэнд хамруулах
• Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь хүүхдүүдийг ангилж бүлгийн уулзалтуудыг зохион байгуулах
• Эцэг эхчүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар болон зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллүүдийг тасралтгүй олгох
• Мэргэжлийн болон туршлага хуримтлуулсан хүнээс заавар, зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаанууд багтаалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.