Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогдлоо

11227650_1727367850829070_2939605989923812759_nНийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 19024 сонгогч  бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 саналын хуудас гарснаас 8566 саналын хуудас буюу 100 хувийг хүчинтэйд тооцжээ. Харин  1 дүгээр хэсгийн хорооны саналын хайрцгаас 1 ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан  гэдгийг Багануур хотын захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос хэллээ.Тус сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувь Ш.Отгонбаяр 28,88 хувь Р.Ганбаатар 9,79 хувь Ц.Цогбаяр 2,79 хувийн саналыг тус тус авчээ. Иймд нийт сонгогчдынн олонхи буюу 57,72 хувийн санал авсан нэр дэвшигч Н.Тавинбэхийг Багануур хотын захирагчаар сонгогдсонд тооцож Нийслэлинй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.  Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС – ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн – Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж, 2008-2012 онд МАН-аас сонгогдож, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.