Танд Улс хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж дараахь зөвлөмжийг хүргэж байна.
Баяр наадмын үед гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх аргууд:
· Гараа заавал угааж хоол хүнстэй харьцаж байх
· Жимс, ногоог цэвэр усаар угааж хэрэглэх
· Гудамжнаас ил задгай худалдаалж буй бохир хүнсний зүйлийг шууд авч хэрэглэхгүй байх
· Усыг буцалгаж уух, ил задгай булаг шандны ус хэрэглэхгүй байх
· Аль болохоор түүхий, дутуу болгосон өндөг, гэрийн нөхцөлд бэлтгэсэн майонез, шинжилгээгүй өндөг хэрэглэхгүй байх
· Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх
· Хоол хүнсэнд эмгэг төрүүлэгч нян өсөн үржих нөхцөл боломжийг таслан зогсоох
· Харьцангуй цэвэр бүтээгдэхүүн байсан ч заавал халуун аргаар боловсруулж хэрэглэх
· Хүнсний байгууллагын ажилчид эрүүл мэндийн үзлэгийг хийж,нян тээгчийг илрүүлэн эмчилж эрүүлжих
· Хоолны үлдэгдэлийг тухай бүр цэвэрлэж хортон шавьж үржихээс сэргийлэх
· Хүнсний зүйлийг боловсруулахад шаардагддаг багаж төхөөрөмж, сав суулганы угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зохих зааврын дагуу хийх
· Түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон бэлэн хоолны хадгалалтын нөхцлийг зааврын дагуу байлгавал хүнсний халдвар гарах үндэсгүй.
· Хоолыг хадгалах хугацаа: – шөлтэй хоол – 2.5 цаг, үндсэн хоол – 3 цаг тус тус хадгална.
· Ундны усны эх булаг, хүнс, хөрс, орчныг бохирдуулахгүй байх.
· Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгах буюу хлорамины 1%-ийн уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.
· Нэг удаагийн хэрэглээний аяга, халбага, сэрээгээр хангах
· Үйлчилгээний газарт хогийн сав байрлуулах
ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.