Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө нь усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх эрсдлийг тооцож, тэдгээрийг арилгаж, улмаар усаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг­тэйгээр усны аюулгүй байдлын төлөвлөгөө төслийг Монгол Улсад 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Азийн таван оронд ундны усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлийг тогтоогоод эрсдлийг нь үнэлээд бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг ус хангамжийн тогтолцоонд нэвтрүүлээд байна. Манай оронд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 21 аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан ажиллахаар төлөвлөсөний дагуу “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг орон нутагт нэвтрүүлэх ажил үндэсний хэмжээнд явагдаж байгаа.  Үүнээс Багануур дүүрэгт 2015 оны дөрөвдүгээр улиралд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Багануур дүүргийн ус хангамжийн тогтолцоонд ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах, нэвтрүүлэх ажлын хүрээнд “Багануур дүүргийн хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, усны эх үүсвэрээс дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоноглолоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд тохиолдож болзошгүй эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ус хангамжийн тогтолцоог үе шаттайгаар сайжруулах нь хөтөлбөрийн гол зорилго.

            Уг төслийн хүрээнд устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг тодорхой мэдээлэл, арга зүйгээр хангах, боловсон хүчнийг бэлтгэх шаардлага тулгарах тул бэлтгэл ажлыг хангах, судалгаа хийх, хэлэлцүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.

            Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө нь усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх эрсдлийг тооцож, тэдгээрийг арилгаж, улмаар усаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой юм.

            Багануур дүүргийн хувьд газрын гүний ус буюу ундны усны стандартад нийцсэн ус хэрэглэж байгаа учраас усны аюулгүй байдал алдагдаагүй байгаа хэдий ч болзошгүй аюул эрсдлээс сэргийлэхийн тулд “Багануур-Ус” ОНӨААТҮГ нь “Багануур дүүргийн хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулах нь зүйтэй.

            Ус хангагч байгууллага өөрийн бүтэц, үйл ажиллагаа, техникийн нөөц, бололцоо, орон нутгийн онцлогт тааруулан “Усны аюул­гүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулах талаар болон гол чухал ямар үзүүлэлтүүдийг тө­лөв­лөгөөнд зайлшгүй оруулах шаардлагатай. Усны аюулгүй байдлын төлөв­лөгөө боловсруулан хэрэг­жүү­лэх үйл явц нь салбар дундын хамтын ажиллагаа шаардсан багаар хийгддэг ажил юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, “Багануур-Ус” ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд хамтран ажиллах болно.

6

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.