Захирагчийн сонгуулийн санал хураалт хуулийн хугацаанд эхэллээ

11226Өнөөдөр 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр. Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль өглөөний 7 цагт албан ёсоор эхэллээ. Нийтдээ урьдчилсан санал хураалтад 473 сонгогч саналаа өгөөд байгаа бол өвчтэй, өндөр настай гэх мэт хүндэтгэх шалтгааны улмаас санал хураалтын байрт очих боломжгүй 53 иргэний саналыг өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авчээ.  Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өглөөний 7 цагаас үдшийн 22 цаг хүртэл санал авах байруудаар иргэдийн саналыг авах юм. Хотын захирагчийн сонгуулийн нэрсийн жагсаалт 19024 иргэний нэр бичигдсэн бөгөөд иргэд иргэнийхээ үнэмлэхтэйгээ харъяалах хэсгийн хороондоо очиж саналаа өгнө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.