Үндэсний их баяр наадмаар Худалдаа, үйлчилгээ Эрхлэгчдийн анхааралд…..

 “ХҮНИЙ ТӨЛӨӨХ СЭТГЭЛХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХЯНАЛТ

Танд Улс хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж дараахь санамжийг хүргэж байна. 

Багануур дүүргийн баяр наадмын үед худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хэрэгжүүлэх болон хориглох зүйлийн тухай санамж 

Нэг.Үйлчилгээ явуулах горим:

1.Эрүүл мэндийн шинжилгээ бүрэн хийлгэж, дэвтрээ биедээ авч явна. 

2.Худалдаалах бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлын дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, чанар, аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй байна. 

3.Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг хангахуйц тоног төхөөрөмж, сав суулгатай байх /Ялангуяа хөргөх төхөөрөмж/ 

4.Хоолоор үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй байх 

5.Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, олгохдоо баглаа, боодол, нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ зэрэг шаардлагатай үйлчилгээний багаж, хэрэгслийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн, хаягдал, сав баглааг хийх, хогийн савтай байх

6.Бараа, бүтээгдэхүүн, хоолны зүйлийг худалдаалахад шаардлагатай хавчаар, хутгуур, хэмжүүр,бээлий бусад багаж хэрэгслийг бүрдүүлж ажиллах 

7.Хоол үйлдвэрлэл явуулах цэгт гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байх  

Хоёр.Хориглох зүйл: 

1.Архи, пиво худалдаалах 

2.Майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдаалах 

3.Халаасан хоолны зүйл, консервлосон бүтээгдэхүүнийг задалж худалдаалах, хоолны зүйлийг дахин боловсруулж хэрэглэх 

4.Худалдаа, үйлчилгээг зааснаас өөр  байршилд явуулах 

5.Шорлог, шарсан мах, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсанаас бусад өөр байрлалд үйлдвэрлэх 

6.Хадгалах хугацаа нь дууссан болон хадгалалтын буруугаас чанар, аюулгүй байдалд нь өөрчлөлт орсон хүнсний бүтээгдэхүүн, үнэр орж муудсан мах зэргээр хоол үйлдвэрлэх,худалдаалах

 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

Comments Closed

Comments are closed.