Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв 2015-2016 оны хичээлийн жилд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны төлөвлөлт хийлээ.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонтой ажил хэрэгч кофе уулзалт зохион байгуулж, өнгөрсөн жилд хамтран ажилласан арга туршлага, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ 2015-2016 оны хичээлийн жилд ажиллах чиглэлээ тодорхойлж, хамтын ажиллагааны төлөвлөлт хийлээ. Уулзалтын үеэр Дэлхийн зөн Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин техникийн туслалцаа үзүүлж, сургалтын ширээ сандал, өнгөт принтер хандивлалаа.
Дүүргийн хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг Дэлхийн зөн Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.

 

 

12122725_1507191269600107_2834140553505885116_n

12096126_1507191266266774_7846324540771716922_n
12143098_1507191272933440_2128883964353048005_n

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.