Багануур хотын захирагчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ

45242Багануур хотын захирагчийн сонгууль 10-р сарын 18-нд өдөр болно. Тэгвэл тухайн өдөр ажилтай, өөр орон нутагт томилолттой, зайлшгүй шаардлагаар байхгүй байх иргэд өөрийн харьяаллын хорооны сонгуулийн хэсэгт хандан 10 сарын 14-өөс буюу өнөөдрөөс урьдчилан саналаа өгөх боломжтой. 1 дүгээр хорооны санал авах байр “Гүн галуутай” цогцолбор сургуулийн урлаг заал, 2, 4, 5 дугаар хороодын санал авах байр нь тус, тусын хорооны ажлын албаны байрт, 3 дугаар хорооны санад авах байр “Боловсрол” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урлаг зааланд тус тус байрлаж байна. Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо иргэний цахим үнэмлэхтэйгээ очих юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.