Ирээдүйн шинжлэх ухааны хот Багануур инженерүүдийг бэлдэж байна

bn1Багануур дүүргийн сургууль цэцэрлэг бүр өөрийн гэсэн онцлог амжилттай. Тэгвэл “Гүн галуутай” цогцолбор сургууль сурагчдыг хүсэл сонирхлынх нь дагуу секц дугуйланд идэвхтэй  хамрагдуулж байна. “Боловсрол” цогцолбор сургууль дээр жүдо бөхийн дугуйлан, БСШУЯ-аас зарласан “Авьяас” хөтөлбөрийн дагуу  үндэсний болоод орчин үеийн хөгжмийн дугуйлан зэрг дугуйлангууд хичээлдэг бол “Гүн галуутай” цогцолбор сургууль хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой  стем технологийн дугуйлан хичээллэж байна. Стем технологийн дугуйланд хичээллэснээр сурагчид ирээдүйд  төрөл бүрийн инженер болох суурь  тавигддаг байна. Уг дугуйлан нь өнгөрсөн  хичээлийн жилээс эхлэн байгуулагдсан бөгөөд анги бүрээс  ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг авсан байна. Тэд өдөрт хоёр цагаар хичээллэдэг бөгөөд янз бүрийн техникүүдийг загварын дагуу эвлүүлдэг байна.Стем технологийн дугуйланд хэрэглэгддэг  хэрэглэгдэхүүний хувьд нэг бүр нь 500  мянган төгрөгийн үнэтэй аж. Харин Гүн галуутай цогцолборын сурагчдын хэрэглэж буй уг хэрэглэлийг тус сургуулийн төгсөгчид болоод бусад байгууллагын хандиваар авчээ.

Уг дугуйланд суралцахыг хүссэн олон сурагчид байдаг гэдгийг тус дугуйлангийн багш Д.Болорцэцэг хэлж байлаа. Хэдийгээр цөөн тооны сургалтын хэрэглэлтэй хэдий ч нэг  хайрцагнаас нь 40 төрлийн загвар гардаг болохоор хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд нэн тустай гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.