Ёслолтой гэрлэлт бүртгэлээ

Намрын дунд сарын билэгт сайн өдөр Засаг даргын тамгын газар, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөл, Өргөө соёлын төв хамтран гэрлэх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Ёслолын үйл ажиллагаанд гэрлэгсдийн аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд ажлын хамт олон оролцсон бөгөөд гэрлэх ёслолын үйл ажиллагаа нь зохион байгуулалтын өндөр түвшинд явагдаж, уригдсан зочдын урмыг сэргээсэн, төрийн байгууллагынхамтын ажиллагааг тодотгосон ёслол төгөлдөр арга хэмжээ болж өндөрлөлөө.

Гал голомтоо бадраасан хосдоо

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Өнөр өтгөн сайхан айл болоорой.
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй
Насан туршид хамтран жаргаарай.