Дэлхийн багш нарын 21 дэхь өдөр, Монголын багш нарын 49 дэхь өдрийн баярын хурал болж өнгөрлөө.

2015 оны 10 сарын 02-нд зохион байгуулагдсан баярын хурлын үеэр Дүүргийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр Хүүхэд,гэр бүлийн хөгжлийн төвийн сэтгэлзүйч Т.Дариймаа, “БАЯРЫН БИЧИГ”-ээр арга зүйч Б.Мөнгөнтулга нар шагнагдлаа.
Мөн Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хүүхдийн байгууллагад сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан дүүргийн үе үеийн багш, ахмадуудаа хүндэтгэн Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн “ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар шагнаж урамшууллаа.
Нийт шагнал хүртсэн багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

11214093_1504415149877719_6829433561011930890_n (1)

12096048_1504415959877638_3109047585025520301_n

12108795_1504415386544362_2571784695194700894_n

12141677_1504415153211052_3562998116661316598_n (1)

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.